“BARILGA EXPO 2023” үзэсгэлэнгийн “Барилгын материал, техник технологи” хэсэг нээлтээ хийлээ
Барилгын салбарын шилдэг аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүн, барилгын материал, дэвшилтэт техник, технологи, хаус болон шинэ орон сууцны шилдэг төслүүдийг танилцуулдаг “BARILGA EXPO 2023” үзэсгэлэн, яармаг 16 дахь жилдээ та бүхнийхээ өмнө өндөр үүдээ нээлээ.
“BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэн, яармагийн “Барилгын материал, техник технологи” хэсгийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийж, 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэнэ.
Нээлтийн арга хэмжээнд БХБЯ, Барилгын хөгжлийн төв, салбарын холбоодуудын төлөөллүүд болон үзэсгэлэн, яармагийн ерөнхий ивээн тэтгэгч, ивээн тэтгэгч компаниудын удирдлагууд оролцлоо.
Тус хэсэгт барилгын материал үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгч 100 гаруй ААН, байгууллагууд барилгын салбарт хамгийн сүүлийн үед нэвтрүүлсэн шинэ техник, технологио танилцуулах болно.
Үзэсгэлэн, яармагийн үеэр оролцогчдод болон үзэгчдэд зориулан барилгын салбарын мэргэжилтнүүд илтгэл, семинарыг үзэсгэлэнгийн тайзнаас хүргэдэг уламжлалтай.
Мөн оролцогч байгууллагууд бараа бүтээгдэхүүндээ тодорхой хувийн урамшуулалыг үзэслэнгийн өдрүүдэд зарладаг бөгөөд “Барилгын материал, техник технологи” хэсгийн оролцогч компаниудаас танд олгож буй урамшуулалтай аж.
Барилгын салбарын сүүлийн үеийн дэвшилтэт техник технологитой танилцан, урамшуулалтай худалдан авалт хийж, мэргэжилтнүүдийн үнэ төлбөргүй илтгэлийг “Барилгын материал, техник технологи” үзэсгэлэн, яармагаас авах боломжтой.
Харин олон улсын оролцогчид болон шинэ орон сууцны үзэсгэлэн дараах өдрүүдэд Мишээл экспод зохион байгуулагдана.
-
5-р сарын 05-07-нд “International fair”,
-
5-р сарын 12-14-нд “Шинэ орон сууц, Үл хөдлөх хөрөнгө”









