Явуулын хөдөлмөрийн биржтэй боллоо

2014 оны 7 сарын 30

Засгийн газар “Ажилтай, орлоготой Монгол хүн”, 150 мянган байнгын ажлын байр шинээр бий болгох зорилтыг дэвшүүлсэн.

c1824d89-3315-4737-ab1b-495910f07cf6.jpg

Энэ ажлын хүрээнд Монголын залуучуудын холбоо, Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төв хамтран явуулын хөдөлмөрийн биржийг энэ долоо хоногоос эхлэн ажиллуулж эхэлжээ.

Явуулын хөдөлмөрийн бирж нь алслагдсан гэр хороолол, олон нийтийн газруудад  очиж ажилд орох хүсэлтэй иргэдийг бүртгээд зогсохгүй нээлттэй ажлын байр санал болгох, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр зөвлөгөө өгөх, мөн ярилцлаганд орохдоо юуг анхаарах ёстой гэх мэт ажлын байртай холбоотой бүхий л асуудлаар зөвлөгөө өгч үйлчлэх аж.

Явуулын автобусны тухайд Монголын залуучуудын холбоо 1987 онд үйлдвэрлэсэн автобусаар үйлчилж байгаа гэнэ.

Энэ ажлыг жилийн дөрвөн улиралд явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ нь ажилгүй, орлогогүй хэрнээ ажил хайж явдаггүй залхуучуудыг ажилтай болгох бодлого гэж ойлгогдохоор байна. 

Хөдөлмөрийн биржийг ингэж гэрт нь ирүүлснээр олон хүн ажилтай, орлоготой болно гэж холбогдох байгууллагууд үзсэн бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6466
0 эможи
keyboard_arrow_up