Б.Баасандорж: Шүүр ажиллагааны хүрээнд нийт 434 “удирдах албан тушаалтныг“ ажлаас нь чөлөөлсөн

2023 оны 4 сарын 28

Arslan.mn

Шүүр ажиллагааны талаар ЗГХЭГ-ын дэд дарга буюу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Шүүр ажиллагаан хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг гуравдугаар сарын 31-нээс ажилласан.Төрийн албаны тухай хуулийг хэрэглэж байгаа дарга нартай холбоотой 6,187 зөрчил илэрсэн.

Ангилбал: 

  • ТЗТҮ-349
  • Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоот компаниудад 76
  • Төрийн тусгай албан тушаалтан 9 албан тушаалтныг удирдах албан тушаалаас нь чөлөөлсөн.

Сахилгын арга хэмжээ авсан.

  • ТЗТҮ-5
  • Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоот компаниудад 12 байна.

Тэтгэвэр тогтоолгочхоод төрийн үйлчилгээний албан тушаалд  ажиллаж байгаа эмч, багш нар ажиллаж болно. Ялангуяа урилгаар ажиллаж байгаа эмч, багш нар ажиллаж болно. Төрийн үйлчилгээний албан тушаалд 65-аас дээш насны иргэн гэрээний үндсэнд ажиллахыг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны зөвлөмжөөр зөвшөөрсөн.

Ирсэн мэдээллийг үзэхээр эдгээр иргэдийн эрх зүйн байдлыг дордуулж, ажлаас нь чөлөөлсөн зүйл байна. Тухайлбал, эмч, багш, нар ТҮК-ийн ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн асуудал байна.

Шүүр ажиллагааны хүрээнд ирэх долоо хоногоос яамдаас эхэлж, хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлнэ" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
646599
1 эможи

keyboard_arrow_up