З.Батырбек: Хөгжлийн банкнаас авсан зээлийн 74 хувийг зориулалтын бусаар зарцуулсанд маш их харамсаж байна

2023 оны 4 сарын 28

Arslan.mn

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 10 дахь өдрөө үргэлжилж байна.

Тус банкны Бизнес, хөгжил хариуцсан дэд захирлын үүрэг гүйцэтгэгч З.БАТЫРБЕК "Хөгжлийн банкнаас авсан зээлээ ББСБ руу шилжүүлсэн. Нийт зээлийн 74 хувийг зориулалтын бусаар зарцуулсанд маш их харамсаж байна. Хэрэв бид хууль дүрмийн дагуу ажилласан бол өнөөдөр огт өөр зүйл ярих байв. Олон зуун ажлын байр бий болгох байлаа. Хөгжлийн банк дөрөвхөн сарын зээл өгсөн гэж та нар ярилаа. Хэн ч та нарыг шахаагүй, шаардаагүй шүү. Өнөөдөр яагаад олон зуун залуус БНСУ-руу яваад байгаа юм бэ гэдгийг та нар бодоорой. Та нар бусад компанийн боломжийг, хүсэл мөрөөдлийг хулгайлсан. Арилжааны банкууд зээл өгөхгүй байсан гэв. Арилжааны банкуудын шалгуурыг хангаж чадаагүй учраас та нар Хөгжлийн банкнаас зээл авсан.

Зээлийн бодлого дээр 4.2.1 бусад банз санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх шаардлага тавьсан. Энэ нь тухайн байгууллагын санхүүгийн сахилга батыг л шалгаж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл олон байгууллагууд энэ шаардлагыг хангаагүй атал зээл авсан." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646587
2 эможи

keyboard_arrow_up