Шүүхэд шилжүүлсэн ч гацсан АВЛИГЫН ХЭРГҮҮДИЙН хувь заяа бүрхэг байна

2023 оны 4 сарын 28

Arslan.mn

Шүүхээр дэнслүүлэхээр болсон эрүүгийн хэрэг, иргэний маргааныг товлосон өд өр нь хэлэлцэн шийдвэрлэх тохиолдол багассан. Хэргийн оролцогчид, тэдний өмгөөлөгч, төлөөлөгч нар элдэв шалтгаан тоочиж хойшлуулдаг нь гэм биш, зан болж хэвшсэн гэхэд хилсдэхгүй. ШЕЗ, шүүхүүдийн хийсэн судалгаанаас үзэхэд хурал хойшлуулдаг хэргийн гол эзэд нь өмгөөлөгч нар гэх нь ч бий. Шүүхийн зохион байгуулалтын алдаанаасболж гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хариуцлага хүлээлгэж чадахгүй байсаар өдгөө хэрэг шийдвэрлэгдэх, эсэх нь ч тодорхойгүй болсон тохиолдол ч байгаа. БНСУ-ын иргэн Баг Жон Ёог, манай улсын иргэн Т.Хүрэлжанжин нар чинээлэг айлуудынхаас хулгай хийсэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж чадахгүй удааширсан. Уг нь гадаадын иргэнийг цагдан хорих санал гаргасан ч шүүх татгалзсаар байгаад тухайн шүүгдэгчийг алдчихсан юм. Ингэснээр Л.Гүндалай, Л.Чинбат тэргүүтэй айлуудаас хулгай хийсэн хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй болсон. Гэтэл нөгөөх шүүгдэгч Т.Хүрэлжанжин нь хэсэг хүмүүстэй нийлж, ир гэдийг айлган сүрдүүлж, дарамталсан хэрэгт холбогдон цагдан хоригдоод байгаа билээ.

Зөвхөн эл хэргээр тогтохгүй шүүх, прокурорын дунд хэрхсэн нь тодорхойгүй бол сон ХААИС-ийн захирал Т.Хэрүүгад холбогдох, Шадар сайд асан Ц.Оюунбаатар нарын, Улсын баатар Э.Бат-Үүл тэргүүтний, Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, ОБЕГ ын дарга асан, өдгөө БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал нарын гээд олон хэргийг дур даж болно. Гэхдээ энэ удаа шүүхэд шилжүүлж, шүүгч, түүний туслахын шүүгээнд ороод шийд вэрлэж чадаагүй байгаа, тоосонд дарагдаж буй авлигын хэргүүдийг онцолъё. Сүүлийн 10 хоногийн хугацаанд шүүхээр хэрэг шийдвэрлэх ажиллагаа удааширч, хой шилж байгаа. Учир нь “Хөгжлийн банк”-ны гэх олны анхаарал татсан, 80 хүн, дөрвөн аж ахуйн нэгжид холбогдох хэрэг 10 дахь өдрөө үргэлжилж, шүүгдэгчдийн өмгөөлөгч нар өөр хуралд оролцох боломжгүй байгаагаас, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнд багтсан гурван шүүгчид хуваарилагдсан хэргийг хэлэлцэх боломжгүй учраас зарим хурлаа хойшлуулж буй. Гэхдээ эдгээрээс шалтгаалаагүй гацсан цагаан захтнуудын хэрэг олон байгаа юм.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон дэд дарга Б.Алтанцом нарт холбогдох, албан тушаалаа урвуулсан хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйл дэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш гурван жил шахмын хугацаа өнгөрч байна.

Тодруулбал, 2019 оны есдүгээр сарын 22-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тэдэнд холбогдох хэргийг 2020 оны наймдугаар сарын 28-нд мөр дөн шалгах ажиллагааг нь дуусгаад НПГ-т шил жүүлсэн байдаг. Прокуророос ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарт Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шил жүүлснээс хойш хурлыг нэг удаа товлосон ч хэлэлцээгүй. Хэрхсэн нь тодорхойгүй өдий хүр лээ.

Л.Бямбасүрэнг 2015 оны арваннэгдүгээр сарын 2-ны 134 дүгээр тогтоолоор ИНЕГ-ын даргаар томилсон байдаг бөгөөд Засгийн газ рын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуу лийн холбогдох заалтуудыг зөрчин Зам, тээв рийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан, өдгөө Худалдаа, хөгжлийн банкныхны хэргийн яллагдагч Д.Ганбатын туслахаар ажиллаж бай сан Л.Отгончимэгт 22.3 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг олгох тушаал гаргаж, түүний данс руу 20 сая төгрөг шилжүүлж давуу байдал олгосон хэрэгт буруутгасан. Уг нь салбарын хууль, журамд “ИНЕГ болон түүний харьяа бай гууллагад таваас доошгүй жил ажилласан, үндсэн ажилтан байна”, “Урьд өмнө улсаас буюу байгууллагаас орон сууц авсан болон орон суу цын үнийн хөнгөлөлт эдэлсэн бол хөнгөлөлт олгохгүй” гэх заалт бий. Гэтэл Л.Бямбасүрэн тэдгээрийг зөрчиж, Д.Ганбатын туслахаар 2016 оны наймдугаар сараас 2017 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд ажилласан дээрх эмэгтэйд орон сууцын үнийн хөнгөлөлт олгох тушаал гаргасан аж. Улмаар Л.Отгончимэг ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш буюу 2017 оны арваннэг дүгээр сард Худалдаа, хөгжлийн банкны дансанд нь 20 сая 70 мянган төгрөг шилжүүлж давуу байдал олгосон гэж буруутгагдсан.

Зөвхөн дээрх эмэгтэйгээр тогтохгүй, “Ко вид”-ын хуулиар ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэт гэгчээр томилогдон ажиллаж байсан, Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг шалгах үед ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжил тийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж бай сан С.Мөнхнасанд бас давуу байдал олгосон гэж буруутгасан билээ. Тодруулбал, С.Мөнхнасан 2007 онд 20 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг авч байж. Гэтэл хууль, журмаа зөрчин 10 жилийн дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сард дахин 10 сая төгрөг шилжүүлэх тушаал Л.Бямбасүрэн гаргаж, 2018 оны нэгдүгээр сард есөн саяыг нь олгож давуу байдал бий болгосон хэмээн ял лагдагчаар татсан юм. Уг нь Л.Бямбасүрэнг яллагдагчаар татаад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилла гаанд саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор төрийн албанд буюу ИНЕГ-ын дар гаар ажиллах эрхийг нь тодорхой хугацаагаар, өөрөөр хэлбэл, уг хэргийг шүүхээр хянан шийд вэрлэж дуустал түдгэлзүүлэх, улсын хилээр гарах, ЗТХЯ, ИНЕГ-ын албан тушаалтнуудтай уулзуулахгүй байх хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах санал НПГ-аас тухайн үед Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж байсан ч шүүхийнхэн прокурорын саналыг хэрэгсэхгүй болгосон удаатай...

ЗАСАГ ДАРГА НАРЫН ГЭМ БУРУУТАЙ, ЭСЭХИЙГ ТОГТООЛГҮЙ ЗАМХРУУЛСААР БАЙНА

Arslan.mn

Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, хахууль авсан хэрэгт цөөнгүй аймгийн удирдлагыг шалгасан ч шүү¬ хээр шийдвэрлэлгүй дарагдуулж байна. Магад гүй энэ нь орон нутгийн шүүхүүд Засаг болон ИТХ-ын даргатайгаа ойр дотно харилцаж, “та нилын нүүр халуун” учраас хариуцлага тооцож ч чадахгүй байдагтай холбоотой болов уу. Хэрэгт холбогдсон зарим албан тушаалтны хи лээр гарах эрхийг хязгаарлах захирамж ч орон нутгийн шүүх батлахгүй байсаар дарагдуулсан жишээ цөөнгүй. АТГ-ын мөрдөн шалгасан Ховд аймгийн удирдлагатай холбоотой хэргийг тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч эцэслэн шийдвэрлээгүй байна. Эл хэрэг нь УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Засаг дарга асан Д.Галсандондог нарыг тусгаарлан, ХЗЯ, УЕПГ ын Тамгын газрын дарга зэрэг өндөр албан ту шаал хашиж байсан Б.Үнэнбат, “Бэлон” ХХК ийн захирал Р.Баатархүү, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, тэргүүтэй 30 хүнд холбог дох хэргээс өөр үйлдэл. Дээрх 30 яллагдагчийн нэг, ИТХ-ын дарга асан Б.Баярсайхан, Засаг дарга асан Д.Цэвээн равдан, тус аймгийн Аудитын газрын дарга асан Л.Галбадрах нарын эзэмшилд 2016 оны долду гаар сард ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор орон нутгийн өмчлөлд байсан орон сууцуудыг шилжүүлсэн хэрэгт эл гурван хүн холбогдсон аж. Уг хэргийг 2019 оны дөрөвдүгээр сараас шалгаж эхэлсэн бөгөөд 2021 оны арваннэгдү¬ гээр сард шүүхэд шилжүүлсэн ч хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гомдол гаргаснаар өнөөг хүртэл шийдвэрлээгүй байгаа юм.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргил, Цагдаагийн газрын дарга асан, хурандаа А.Энх бат, Мэргэжлийн хяналтын газрын дарга, айм гийн ИТХын төлөөлөгч Ж.Отгонхүү тэргүү¬ тэй хүмүүсийг бусдад давуу байдал бүрдүүлж, хураасан дэрвэгэр жиргэрүүг “Эко петролиум” компанид олгосон хэрэгт яллагдагчаар татсан. Бас Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтод зам барьж байсан НКВ компанийн туслан гүй цэтгэгч “Баянцагаан” гэх ХХКийнхны үйл ажил лагааг зогсоож, 10 сая төгрөг өгөхийг шаардаж хахууль авсан хэрэгт Ш.Оргилыг яллагдагчаар тооцоод байгаа. Гэвч өнөөг хүртэл хэргийг ший дэхгүй байгаагаар барахгүй, Засгийн газрын тэргүүний үг, үйлдэл нь зөрж, “Шүүр” ажил лагаанд өртөх ёстой хүнээ дэвшүүлж, БНХАУ ын ӨМӨЗО-ы Хөх хотод суух ерөнхий кон сулаар уржигдар томилчихоод байна. Үнэхээр төрийн албанд томилох гэж байгаа бол шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлсний дараа шийдвэр гаргах ёстой санагдана.

Arslan.mn

Баянхонгор аймгийг 2016-2020 онд удирдсан ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Бат жаргал тэргүүтэй зургаан хүнд холбогдох, ал бан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэмэлт ажиллагаа хийл гэхээр буцааснаас хойш мөн л замхрав. Баян хонгорын ИТХ-ын даргаар ажиллаж байгаад өдгөө төлөөлөгч болсон Ц.Отгонбаяр, Засаг дарга байсан Г.Батжаргал нар “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайханаас 2017 оны зургадугаар сарын 21-нд 100 сая төгрөгийн хахууль авсан хэмээн яллагдагчаар татсан юм. Уг нь АТГ-ынхан шүүх, прокурорын даалгасан нэмэлт ажиллагааг хийж дуусгасан ч өдгөө хэрхсэн нь тодорхойгүй болсон. Архангай аймгийн Засаг дарга асан Ц.Мөнх насан, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нарт холбогдох хэргийг ч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааснаас хойш сураг алдрав. Өдгөө аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгчөөр сууж буй дээрх хоёр хүн 2018 оны дөрөвдүгээр сарын 19-нд Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг, Шоронгийн ам гэх газарт таван га талбай гаас ашигт малтмал олборлох зөвшөөрөл “Тун галаг тамир-Ар” нөхөрлөлд олгосон. Ингэхдээ ИТХ нь хуралдаагүй байхад хурал хийсэн мэтээр тогтоол гаргасан нь шалгалтаар тогтоогдсон байдаг. Мөн Архангай аймгийн Засаг дарга асан Ц.Мөнхнасан 2019 оны наймдугаар сарын 26 27-нд шилжих шөнө ХААИСийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийг зодож гэмтэл учруулсан хэрэгт яллагдагчаар татагдаад байсан юм.

Аймгийн Засаг дарга нараас гадна сумуудын удирдлагын хуудуутай үйлдлийг ч АТГ-ынхан шалгаад шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүл сэн ч хэрхсэн нь тодорхойгүй болсон тохиолдол нэг бус. Тухайлбал, Увс аймгийн Давст сумын Засаг дарга асан Ч.Тогтохбаяр, түүний орлогч асанД.Ариунаа нарын хэргийг Увс аймаг дахь Сум дундын  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны сүүлчээр шилжүүлсэн ч тус шүүхийнхэн дарагдуулаад байна. Уг албан ту шаалтнууд 2019 онд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчин тус сумд барьж буй Хандгайт боомтыг цахилгаан дамжуулах сүлжээнд холбох 71.5 сая төгрөгийн өртөгтэй тендерийг будилаантуулсан хэрэгт холбогдсон аж.

Өөр нэг сумын Засаг даргын хэргийг энд эш татъя. Төв аймгийн Заамар сумын Засаг дарга асан Б.Самбууг АТГ-ынхан 2019 оны дө рөвдүгээр сард шалгаж эхэлсэн байдаг. Тэр бээр албан тушаалаа урвуулж, байгалийн унаган төрх, түүх соёлын дурсгалыг хамгаалах үүргээ биелүүлэлгүй “Заамар хаан” ХХК, “Хай лаастынхан”, “Өгөөж хайрхан”, “Баян нутаг” нөхөрлөлтэй ашигт малтмал олборлох гэрээ байгуулж, экологид нийт 134.8 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагд сан юм. Уг хэргийг 2022 оны есдүгээр сард Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч хагас жил гаруйн хугацаа өнгөрөхөд шийдвэрлээгүй л байна.

 

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646583
0 эможи

keyboard_arrow_up