Авто угаалгын газарт бусдын амийг хохироогоод зугатжээ

2023 оны 4 сарын 28

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах авто угаалгын газарт “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Улмаар цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад 20 настай, эрэгтэй “Д” гэгч нь согтуурсан үедээ 21 настай, эрэгтэй “Б”-ийн биед мэс хэрэглэн халдаж амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтсан байжээ.

Иймд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646581
0 эможи

keyboard_arrow_up