Согтуурсан үедээ хардалтын улмаас амь насыг нь ХӨНӨӨЖЭЭ
Цагдаагийн байгууллагад 04 дүгээр сарын 27-ны өдрийн 00 цаг 37 минутад “Баянмонгол хорооллын 412 дугаар байрны тоотод толбо үүссэн шархтай хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад БЗД-ийн зургаа дугаар хороо Глоб тоотод оршин суух 49 настай /эмэгтэй/ З.З согтуурсан үедээ хардалтын улмаас хамтран амьдрагч Завхан аймаг Улиастай сумын дөрөв дүгээр багт оршин суух 31 настай /эрэгтэй/ Б.Л-гийн баруун далны доод хэсэгт нэг удаа хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Хэргийн газраас хараа архины шил, хутга зэргийг хураан авсан байна.
Тодруулбал амь хохирогч болон хэрэгт холбогдогч нар тус тоотод оршин суух О.Т-ийн гэрт найзуудын хамт хоёр хоног архидан согтуурсан гэх мэдээлэл байгаа юм.









