“Монголын Олон суваг дамжуулагчдын Холбоо” ГҮТББ нь ШУТИС Мэдээлэл, Холбооны Технологийн сургуультай хамтран ажиллана

2023 оны 4 сарын 27

Arslan.mn

“Монголын Олон суваг дамжуулагчдын Холбоо” ГҮТББ нь ШУТИС Мэдээлэл, Холбооны Технологийн сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Arslan.mn

Санамж бичгийг “Монголын Олон суваг дамжуулагчдын Холбоо” ГҮТББ-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золбат, ШУТИС МХТС-ын захирал Н.Чулуунбанди нар үзэглэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжил дэвшилд шаардлагатай хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ технологи, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон суваг дамжуулагч үйлчилгээ эрхлэгчдийн шинээр орж буй ажилтан албан хаагч, хүний нөөцийг чадамжийг сайжруулах, чадавхижуулах, салбарын олон төрлийн чиглэлээр мэргэжил эзэмшиж оюутнуудыг хөрвөх чадвартай, онол дадлага хосолсон мэргэжилтэн болгох хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Arslan.mn

Энэ үеэр МХТС-ын судалгааны лабораториудын үйл ажиллагаатай танилцаж мэдээллийн технологийн эрин үед нийцсэн сургалт, судалгаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар онцоллоо.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646534
0 эможи

keyboard_arrow_up