СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Harrier маркийн автомашинтайгаа хаднаас унаж, бэртжээ

2023 оны 4 сарын 26

Arslan.mn

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын орчимт иргэн С-ийг  эмнэлэгт хүргэхээр яваад суудлын автомашин нь эвдэрч, төөрсөн тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 02:45 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 38 настай, эрэгтэй О нь “Тоёота Хариер” загварын суудлын автомашинаар хаднаас унаж бэртсэн иргэн 34 настай эмэгтэй С-ыг эмнэлэгт хүргэхээр яваад төөрч, автомашин нь эвдэрсэн байсан тул тухайн хоёр иргэнийг авч сумын төвд хүргэн тус сум дахь сум дундын эмнэлэгт хүлээлгэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646508
0 эможи

keyboard_arrow_up