Бригадын генерал Б.Ууганбаярыг Туркийн Ерөнхийлөгчийн “Хүмүүнлэгийн үйлсийн хүндэт медаль”-аар шагнажээ

2023 оны 4 сарын 26

Arslan.mn

Бүгд Найрамдах Турк Улсад тохиолдсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Монголын Эрэн хайх, аврах багийн ахлагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаярыг тус улсын Ерөнхийлөгчийн “Хүмүүнлэгийн үйлсийн хүндэт медаль”-аар шагналаа.

Arslan.mn

Шагналыг тус улсын дэд Ерөнхийлөгч Фуат Октайн гардуулан өгсөн байна. Монгол Улсын Эрэн хайх, аврах багийнхан үүрэг гүйцэтгэх хугацаандаа барилгын нуранги дороос 8 хүнийг (үүнээс 2 хүүхэд) эсэн мэнд гаргаж, эрүүл мэндийн байгууллагад, 19 хүний (үүнээс 6 хүүхэд) цогцсыг гаргаж, холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн. Мөн эмнэлгийн бүлэг орон нутгийн эмнэлгийг түшиглэн хоёрдугаар шатлалын хээрийн эмнэлгийг бүрэн дэлгэж, 649 хүн (үүнээс 72 хүүхэд)-д эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн юм. Засгийн газрын шийдвэрээр БНТУ руу илгээсэн 5 тн махан нөөш, 1 тн лаа, 1000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэр бүхий хүмүүнлэгийн тусламжийг тус улсад хүлээлгэн өгч, дэлхийн 70 гаруй улс орны аврагчидтай мөр зэрэгцэн, албан үүргээ нэр төртэй биелүүлсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646501
0 эможи

keyboard_arrow_up