ҮЙЛ ЯВДАЛ: С.Зориг агсны нэрэмжит шатрын тэмцээн болно

2023 оны 4 сарын 26

Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр болох үйл явдлын тойм:

08.30 цагт: Төрийн ордонд: Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болно.

10.00-14.00 цагт: УИХ-ын байнгын болон түр хороодын хуралдаан болно.

12.30 цагт: “Монгени” цогцолборт сургуульд: Төр, нийгмийн зүтгэлтэн, ардчиллын анхдагч, Монгол шатрын холбооны ерөнхийлөгч С.Зориг агсны нэрэмжит шатрын тэмцээний нээлт болно. Утас: 9997-2117.

14:00 цагт: МҮХАҮТ-д: Бизнесийн Ёс зүй, комплаенсын Үндэсний хоёрдугаар форум зохион байгуулагдана. Утас: 99995803, 95632021

14:00 цагт:  Д.Сүхбаатарын талбайд: Нийслэлээс нийгмийн салбарт баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, тус салбарын агентлаг, харьяа газруудын мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад нэг дороос хүргэх зорилготой “Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөгийн нээлт болно. Утас: 9903-4842.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646492
0 эможи

keyboard_arrow_up