Согтуудаа цамхагт гарч, хоолойгоо боомилон хөл алдсан 29 настай залууг аварчээ

2023 оны 4 сарын 26

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан баг /аймгийн төвөөс зүүн зүгт 168 км, салбарын байрлалаас баруун урд зүгт 0.8 км/-т Гэрэлтүүлгийн цамхаг дээрээс 1 хүн амиа хорлох гээд байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 20:10 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход, иргэн Ш /29 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 8 метрийн өндөртэй гэрэлтүүлгийн цамхаг дээрээс олсоор хоолойгоо боомилохыг завдан хөл алдаж хоолой нь боогдсон тул 21:21 цагт эсэн мэнд буулгаж, Хүдэр сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646491
0 эможи

keyboard_arrow_up