СУДАЛГАА: Ахмадуудад суудал тавьж өгөхийг 81 хувь нь дэмжжээ

2023 оны 4 сарын 26

Arslan.mn

Ахмад настны эрхийн асуудлаарх судалгааны дүнг танилцууллаа. Энэхүү судалгааг өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлж, арванхоёрдугаар сарын 26-ныг хүртэл явуулсан. 1700 гаруй хүн оролцсон бөгөөд 500 залуу үеийн төлөөллийг хамруулжээ.  “Ажил олгогчид буюу дийлэнх нь төрийн байгууллага, томоохон ААН-үүдийн албан хаагч, боловсон хүчин, дарга нар багтсан" гэдгийг "Мэдлэгийн хотхон” судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Г.Наранбаяр хэлэв. Тэрбээр "Орчин үеийн залуус буюу 20-оос доош насныхан ахмад нас гэдгийг өндрөөр хардаг болжээ. Судалгаанд хамрагдсан залуусын дийлэнх нь 70-аас дээш настай бол өндөр настан гэж үзнэ хэмээн хариулсан. Гэтэл эсрэгээрээ дунд насныхан өөрөөсөө 13 насаар ах бол тэр хүнийг "ахмад настан" гэж хардаг. Энэ нь нийгмийн онцлогоос шалтгаалж байна” хэмээн ярилаа.

Судалгаанд хамрагдсан залуусын 25.8 хувь нь “ахмад нас”-ыг 50 наснаас эхэлдэг гэж бодсоноо хариулжээ. Энд нэг сонирхолтой үзүүлэлт байгаа нь 30-35 насны залуусын дийлэнх нь ахмад нас 40 наснаас эхэлдэг гэж үзсэн байна. Харин 35-40 насныхны нэлээд хэсэг нь ахмад нас 50 наснаас эхэлдэг гэж хариулсан бол 16-18 насныхан ахмад насыг 60-70 гэж хэлсэн гэдгийг судалгаанд дурджээ.

Нийтийн тээвэрт ахмадуудад суудал тавьж өгөх ёстой гэж залуусын 81 хувь нь дэмжсэн санал илэрхийлжээ. Харин ахмад хүн тул оочер дугаар харгалзахгүй үйлчлүүлэх ёстой гэдэг саналыг 32 хувь нь дэмжихгүй гэж хариулсан байна. Мөн залуус ахмадуудын эх оронч сэтгэлгээ, үзэл хандлага, төлөвшил, тэсвэр тэвчээр, хатуужил, хариуцлага, зарчимч зан чанарыг хамгийн их үнэлдэг гэж хариулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646487
0 эможи

Ахмад настан
2023-04-26 12:47
Суудал тавьж өгнө гэсэн 81 хувийн залуустаа баярлалаа. 21 хувьд багтсан залууст ахмад насыг хүн бүр дайрч өнгөрдөг болохыг сануулаад өнгөрье дөө.
Иргэн
2023-04-26 09:46
Өндөринөмтангуудад суудал тавьж өгөх нь буруу гэж хэлдэг залуус байдаг л юм байхдаа
Иргэн
2023-04-26 09:43
Ахмад настангуудад суудал тавьж өгөхийг 81 хувь нь дэмжээд 19 хувь нь суудал тавьж өгөхгүй нэгэн хэрэг үү,ямар ч харгис залуус вэ
keyboard_arrow_up