Австрали, Монголын гаалийн байгууллагууд анх удаа хоёр талт гадаад хамтын ажиллагааг эхлүүллээ
Швейцарын эдийн засгийн хөгжлийн агентлаг, Дэлхийн гаалийн байгууллага хамтарсан “Глобал Худалдааг Хөнгөвчлөх Хөтөлбөр”-т Монгол Улсын Гаалийн байгууллага “Эрсдэлийн удирдлага”-ын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 2022 оны 07-р сарын 01-ний өдрөөс эхлэн хамрагдаж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд Монголын Гаалийн байгууллагаас эрсдэлийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 6 албан хаагч Австрали улсын Канберра, Сидней хотод зохион байгуулагдсан туршлага судлах уулзалтанд оролцлоо.
Энэхүү гадаад арга хэмжээ нь хэдийгээр “Глобал худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдсан боловч Австрали, Монголын гаалийн байгууллагын хувьд анх удаа хоёр талт гадаад хамтын ажиллагааг эхлүүлсэн онцлох үйл явдал байлаа. Уулзалтын үр дүнд ажлын төлөвлөгөөг боловсруулан энэ оны 4-р сарын 24-ний өдрөөс 7-р сарын 04-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.









