Дорноговийн Хөвсгөл суманд +27 градус хүрч дулаарчээ

2023 оны 4 сарын 25

Arslan.mn

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2023 оны дөрөвдүгээр сарын 18-24-ний цаг агаарын аюултай үзэгдлийн тоймыг танилцууллаа. Долоо хоногийн хамгийн дулаан нь 18-нд Дорноговийн Хөвсгөл суманд +27 градус дулаан байжээ. Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -12...-17 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...+3 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байсан байна. Долоо хоногийн хамгийн хүйтэн нь Баян-Өлгийн Сагсайд -21.0 градус хүрч хүйтэн хоножээ.

18-ны өдөр Ховд, Говь-Алтай, Завханы нутаг, Увс, Хөвсгөлийн өмнөд хэсгээр салхи 18-30 м/с, зарим үед 34-40 м/с хүрч онц хүчтэй салхи, шороон шуурга шуурч, 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутаг, Завхан, Хөвсгөл, Булган, Төв аймгийн өмнөд хэсгээр салхи 16-21 м/с хүрч, зарим үед 24-29 м/с хүчтэй салхи шороон шуурга шуурч цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл   ажиглагдсан байна. Үүнээс 18-ны өдөр Говь-Алтайн Бугатад салхины хурд 30 м/с, зарим үед 37 м/с, Ховдын Зэрэг, Дарвид 20-21 м/с, зарим үед 34 м/с, Завханы Сонгино, Түдэвтэй, Нөмрөгт 28 м/с, зарим үед 40 м/с хүрч хүчтэй салхины, Завханы нутаг, Увсын өмнөд хэсгээр онц хүчтэй шороон шуурга 1-9 цаг шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан байна.

Цасны зузаан: Цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр өнгөрсөн хоногт Баян-Өлгийн баруун өмнөд, Завханы зүүн, Архангайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Булган, Төв, Хэнтийн аймгийн зарим газраар 1.0-10.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Яруу 10 см, Архангайн Хангай 9 см, Баян-Өлгийн Сагсай, Архангайн Тариат 8 см, Завханы Идэр 6 см, Өвөрхангайн Бат-Өлзий, Архангайн Булган 5 см, Архангайн Цэцэрлэг, Цахир, Баянхонгорын Шаргалжуут 4 см, бусад хэсгээр 1.0-3.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хур тунадас: 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, 19-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22,23-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурсан байна. 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 1-7 мм бороо, нойтон цас орсоноос хамгийн их нь Архангайн Тариат, Хангай 7.0 мм бороо нойтон цас орсон байна. Өнгөрсөн 7 хоногийн нийт тунадасны нийлбэрээр Завханы Идэр, Архангайн Тариат, Хангай 7.0, Баян-Өлгийн Ялалт, Дөчинжил, Завханы Яруу 6.0 мм нойтон цас, цас орсон байна.

Cалхи: 17-нд  баруун аймгуудын ихэнх нутгаар онц хүчтэй салхилж секундэд 9-14 метр, зарим газраар 40 метр хүрч гамшгийн хэмжээнд хүрсэн байна. 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 26-28  метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурсан байна. 17-нд Завханы Сонгино, Түдэвтэй, Нөмрөг сувдын нутгаар секундэд 34-40 метр хүрч ширүүссэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646456
0 эможи

keyboard_arrow_up