Цагдаа, дотоод цэргийн байгууллагын “ДАРТС”-ын аварга шалгаруулах ТЭМЦЭЭН амжилттай зохион байгуулагдлаа

2023 оны 4 сарын 25

Arslan.mn

Цагдаа дотоодын цэргийн анги, байгууллагын 2023 оны Эрүүгийн цагдаагийн албаны нэрэмжит “Дартс”-ын аварга шалгаруулах тэмцээн /2023.04.24/ “Хүч” спорт хорооны зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 29 анги, байгууллагын нийт 164 алба хаагчид оролцож байна. Энэ удаагийн тэмцээнд орон нутгийн 9 аймгийн цагдаагийн газар, хэлтсийн баг, тамирчид ур чадвар, авхаалж самбаа, цэц мэргэн, хурд хүчээ сорихоор хүрэлцэн ирсэн юм.

Arslan.mn

ЭРЭГТЭЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨЛД:

Тэргүүн байр: ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч  Ч.Болд;

Дэд байр: Увс аймгийн цагдаагийн газрын холбооны инженер, цагдаагийн хошууч О.Лхагвасүрэн;

Гутгаар байр: ТЦА-ны Жижүүрийн шуурхай удирдлагын төвийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Сэргэлэн;

ЭМЭГТЭЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨЛД:

Тэргүүн байр: Увс аймгийн цагдаагийн газрын Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч М.Одхүү;

Дэд байр: Дорнод аймгийн цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ү.Алтантуяа;

Гутгаар байр: Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ө.Жаргал;

 ХОСЫН ТӨРӨЛД:

Тэргүүн байр: МБА-ны Захиргааны удирдлагын хэлтсийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа

Г.Золбоо, арга зүйч, цагдаагийн ахмад Б.Мөнгөнтуяа;

Дэд байр: Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн Хүний нөөцийн хэрэг хөтлөгч, цагдаагийн дэд ахлагч Г.Удаабаяр, мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Ц.Мягмарсүрэн;

Гутгаар байр: МДШШУА-ны Статистик мэдээллийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Жанчивдорж, Архивч бүртгэгч, ахлах ахлагч Б.Сарангэрэл нар шалгарлаа.

 ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН АЛБА ХААГЧААР:

Эрэгтэй төрөлд: ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мэргэжилтэн, цагдаагийн ахмад У.Дэлгэрхишиг;

Эмэгтэй төрөлд: Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Мэдээлэл, технологийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч М.Өнөрцэцэг нар бусдыгаа манлайлав.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646452
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up