ШУУРХАЙ: Хорих ангийн дарга, хурандаа АЛБА ХААГЧИД руу БУУ ТУЛГАН зодож танхайрчээ

2023 оны 4 сарын 25

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн Мөнгөн морьт суманд байрлах 417-р хорих ангид нэгэн аймшигт хэрэг үйлдэгджээ. 

Тодруулбал, 417-р хорих ангийн дарга асан, хурандаа цолтой нэгэн эрхэм ээлжийн амралттай байх хугацаандаа ажиллаж байсан хорих ангидаа согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ирж танхайрсан байна. Энэ үеэр ажлынхаа бууг ашиглаж, хорих ангийн ээлжинд гарч байсан алба хаагчид руу тулган, зодож танхайрсан байна. Мөн агсам тавьж, олон хүнийг гэмтээж, дайны зориулалттай гар буугаар хий буудан айлган сүрдүүлжээ.

     Энэ хэргийг одоогоор Төв аймгийн цагдаагийн  хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх бөгөөд буу тулган танхайрсан хурандааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Эх сурвалж: asu.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646451
0 эможи

Зочин
2023-04-25 16:02
төрийнхөн улам л цагаандаа гарч байна энэ хэвийн үзэгдэл үү Ерөнхий сайд аа, төрийн албаны хүмүүс ааш авир хүнд суртал жирийн иргэдэд үзүүлэх дарамт бол хаа сайгүй хэмээс хэтэрлээ. Орон нутагт иргэд тогтохгүй байх нэг шалтгаан нь төрийнхөний дарамт шүү
keyboard_arrow_up