Айлчлалтай холбогдуулан дараах замуудыг түр хугацаанд хэсэгчлэн ХААНА
2023 оны 4 сарын 25
Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда манай улсад энэ сарын 24-26-ны өдрүүдэд айлчилж байна. Үүнтэй холбоотойгоор зарим гудамж талбайн замыг түр хугацаагаар хаахаар төлөвлөжээ. Тодруулбал:
- Наадамчдын гудамж,
- Яармагийн зам,
- Чингисийн өргөн чөлөө,
- Энхтайваны гүүр,
- Амарын гудамж,
- Бага тойруу,
- Их Тойруу,
- Энхтайваны өргөн чөлөөний замуудыг хэсэгчлэн түр хугацаагаар хаана.
Иймд иргэд, жолооч та бүхнийг замын цагдаагийн албан хаагчийн зааврын дагуу хүлээцтэй хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс уриаллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









646450
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс