Гурван сар цагдан хоригдож буй Ц.Хулангийн шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо
2023 оны 4 сарын 25
Яруу найрагч Цоодолын Хулангийн гэм бурууг шүүх, хурал өнөөдөр болох байсан ч хуралд оролцох ерөнхий шүүгч Хөгжлийн банкны шүүх хуралд оролцож байгаа учир шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.
Ц.Хуланг 2023 оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан. Үүнээс хойш тэрбээр 98 дахь хоногтоо ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









646445
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс