СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар хүчтэй шороон ШУУРГА ШУУРНА

2023 оны 4 сарын 25

Өнөөдөр өдөр Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд, Увсын баруун өмнөд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутгаар +2...+7 градус, Алтайн өвөр говь орчмоор +18...+23 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +13...+18 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646444
0 эможи

keyboard_arrow_up