ГХЯ: Судан улсын Хартум хотод гацсан хоёр монгол иргэн өнөөдөр аюулгүй байрлалд очихоор байна

2023 оны 4 сарын 24

Монгол улсын 2 иргэн Судан улсад мөргөлдөөний халуун цэгт гацсан тухай өмнө бид мэдээлж байсан.

Тухайн иргэдийн талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад: "Хартум хотод байсан 2 иргэн өчигдөр орон нутгийн цагаар 09:00 цаг (Улаанбаатарын цагаар 15:00)-ийн орчимд НҮБ-аас зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх ажиллагааны хүрээнд автобусаар Суданы Порт Судан хот руу явсан. Хартум хотоос Порт Судан хот хүртэл 900 орчим км бөгөөд иргэд өнөөдөр аюулгүй байрлалд буюу Порт Судан хотод очихоор байна. Иргэд Порт Судан хотод очсоны дараа мэдээлэл өгөх болно" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646404
0 эможи

keyboard_arrow_up