Налайхын тоосгоны үйлдвэрүүдэд шалгалт хийж дууслаа

2014 оны 7 сарын 30

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хяналт шалгалт хийх”  тухай 2014 оны 02-02/98 тоот удирдамж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/151 тоот захирамжийн дагуу Налайх дүүрэг дэх шаврын орд ашиглан тоосгоны үйлдвэрлэл эрхлэгчдэд хяналт шалгалтын ажлыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын хэлтэс, Дэд бүтцийн хяналтын хэлтэс, Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтэс, Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Нийслэлийн Үйлдвэрлэл, Хөдөө аж ахуйн газар,  болон Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Налайх дүүргийн Онцгой байдлын газар зэрэг байгууллагуудын улсын байцаагч, мэргэжилтэнгүүд хамтран2014 оны 04 дүгээр сарын 16-наас 18-ны өдрүүд, гүйцэтгэлийн шалгалтыг  2 үе шаттайгаар хийж гүйцэтгэлээ.

Шалгалтад хамрагдах аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах нэг өдрийн сургалтыг  Налайх дүүрэгт зохион байгуулсан.
Шалгалтад Налайх дүүргийн нутаг дэвсгэрт шаврын орд ашиглан тоосгоны үйлдвэрлэл эрхлэгч 29 аж ахуйн нэгж хамрагдахаас 22 аж ахуйн нэгж хамрагдсан.  7 аж ахуйн нэгж нь олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй байна.
Хяналт шалгалтыг:
1. Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналт,
2. Барилгын материалын техникийн хяналт,
3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт,
4. Гамшигаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт зэрэг асуудлын хүрээнд хийж гүйцэтгэн илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах улсын байцаагчдын албан шаардлага хүргүүлж биелэлтийг шалгаж, зөрчил бүхий 14 аж ахуйн нэгжид 13.884.000 төгрөгийн, 1 албан тушаалтанд 400.00 мянган төгрөгийн торгууль, нийт 14.284.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч ажилласан.
Шалгалтын үр дүнг 07 дугаар сарын 24-ны өдрийн НЗД-ын удирдлагын зөвлөгөөний хурлаар хэлэлцүүлэн, цаашид авах арга хэмжээнд НЗД-ын энэ сарын 25-ны өдрийн А/635 дугаартай захирамж батлагдлаа.
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6464
0 эможи
keyboard_arrow_up