ҮЙЛ ЯВДАЛ: Шилэн ажиллагааны хүрээнд төрийн өмчит объектуудын түрээсийн мэдээллийг ил болгоно
Төрийн ордонд
10:00 цагт УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
11:00 цагт ЦХХХ-ны сайд Н.Учрал "Шилэн" ажиллагааны хүрээнд shilen.gov.mn сайтад төрийн өмчит объектуудын түрээс, ЖДҮХ сангийн зээлийн үлдэгдлийн мэдээлэл зэргийг байршуулсан талаар мэдээлнэ.
УПЕГ-ын үүдэнд
12:00 цагт сэтгүүлчид ЗТХ-ийн сайдад хамаарал бүхий хэргийн холбогдох материалыг АТГ болон Улсын Ерөнхий Прокурорын Газарт хүлээлгэн өгч, мэдээлэл хийнэ.
"МОНЦАМЭ" агентлагийн байранд
14:00 цагт Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, ХЭҮК, "Эмнести Интернэшнл", "Глоб Интернэшнл" төв, МСНЭ, Хэвлэлийн хүрээлэн, Хэвлэл Мэдээллийн зөвлөл хамтран "Сэтгүүл зүйд хүний эрхийг хангах нь" хэлэлцүүлэг зохион байгуулна.
"Орд" арт галерейд
15:00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвийн уран бүтээлч, багш Р.Энхбаяр, Г.Туяа нарын бие даасан үзэсгэлэнгийн нээлт болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад дөрөвдүгээр сарын 24-26-нд хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлж байна.









