Нийслэлийн цагдаагийн удирдах газрын нэрэмжит “ХҮЧНИЙ 3 ТӨРӨЛТ“-ийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

2023 оны 4 сарын 24

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын 2023 оны аварга шалгаруулах нийслэлийн цагдаагийн удирдах газрын нэрэмжит "хүчний 3 төрөлт"-ийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Цагдаа, дотоодын цэргийн 32 анги, байгууллагын 203 тамирчин оролцож, багийн дүнгээр НЭГДҮГЭЭР байр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар, ХОЁРДУГААР байр Нийслэлийн цагдаагийн удирдах газар, ГУРАВДУГААР байр Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба тус тус эзэллээ.

Энэхүү тэмцээн нь "Дэлхийн Цагдаа-Галын тоглолт"-ын 25 дахь Их наадамд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах онцлогтой юм.

Тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн Холбоо болон бусад байгууллага, хамт олонд талархал илэрхийлье.

Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооноос Цагдаагийн байгууллагын хамт олонд алба хаагчдын бие бялдар, бэлтгэлжилтийн түвшинг ахиулах, хүч тамирын спортоор хичээллэх боломж нөхцөлийг бүрдүүлж, төрийн цэргийн байгууллагуудыг манлайлан ажиллаж байгааг үнэлэн "Батламж, дурсгалын цом" гардууллаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646391
0 эможи

keyboard_arrow_up