21 настай сэтгэцийн өөрчлөлттэй эрэгтэйг ЭСЭН МЭНД олжээ

2023 оны 4 сарын 21

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн “Шугшаа”-гийн 7 дугаар гудамжинд тус сумын харьяат иргэн Ө нь дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 16:00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 01:40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр, унтраах аврах 67 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Ө /21 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 11:40 цагт гэрээс нь урд зүгт 24 км-т Гурвантэс сумын “Шинэ-Ус” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646359
0 эможи

keyboard_arrow_up