ГХЯ: Хоёр настай хүү харах хүнгүй тул аавтайгаа саатуулагдаж, хамт буцсан
2023 оны 4 сарын 21
БНСУ-д амьдарч байсан эмчилгээ хийлгэх шаардлагатай хоёр настай хүүг аавынх нь албадан нутаг буцаасан гэх мэдээлэл гарсан.
Энэ талаар Гадаад Харилцааны Яам тайлбар хийсэн. Ингэхдээ, "Тухайн иргэн БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаад Цагаачлалын албанд баригдаж, саатуулагдсан. Хоёр настай хүүхдийг нь харж хандах хүнгүй учраас аавтай нь хамт байлгасан. Уг нь хүүхдийг асран хамгаалах хүнийг олох гэж нэлээн хайж судалсан. Хүүгийн ээж нь БНСУ-д байдаг боловч хүүхдээ авах боломжгүй гэж татгалзсан учир Цагаачлалын албанаас хүүхдийг аавтай нь хамт буцаах шийдвэр гаргасан байна" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
646354
0 эможи
Иргэн
2023-04-22 07:13
Ямар ч өрөвдөлтэй юм бэ ? Дээ Нялх амьтан хүртэл хоригдож байдаг. Хорихгүй буцааж болоогүй юм байх даа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс