Өсвөр насны охидод чиглэсэн “ЧИ ГАНЦААРАА БИШ” нөлөөллийн аян амжилттай зохион байгуулагдлаа
Нийслэлийн цагдлаагийн удирдах газраас зохион байгуулж буй "Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь" төслийн хүрээнд өсвөр насны охидод чиглэсэн "Чи ганцаараа биш" аянаар Нийслэлийн ерөнхий боловсролын 3, 121 дүгээр сургуулийн дунд, ахлах ангийн охидод бэлгийн хүчирхийллийн ойлголт, нуугдмал хүчирхийллийг цагдаагийн байгууллага болон бусад газарт мэдээлэх арга зам, учирч байсан кейсийг хэрхэн даван туулах зэрэг шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг хүргэх, энэ талаарх санал хүсэлтийг хүлээн авах ажлыг зохион байгууллаа.
Хамтран ажилласан Японы хүүхдийг ивээх сан, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, VIRAL агентлаг, Ерөнхий боловсролын сургуулиудын охидын зөвлөл, Сургуулийн өөрөө удирдах зөвлөлд талархал илэрхийлье.
Хүүхэд рүү чиглэсэн энэ төрлийн ажил, арга хэмжээ цаашид үе шаттай үргэлжилнэ.









