“Хатан хишиг үндэс ХХК” миний дүүг насаар нь тахир дутуу болгочихоод ХАЯЧИХЛАА
“Хатан хишиг үндэс ХХК”-ийн захирал Болор-Эрдэнэ нь ажлаа хийж байхдаа 15 давхраас унаж, хүнд гэмтсэн ажилчинаа хөсөр хаяжээ.
Тодруулбал, 2022 оны 11 сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3-р хороонд баригдаж буй “Energy luxury residence”-ийн 15 давхраас 10 хүртэл 5 давхар ажилчин 30 настай эрэгтэй О нь унасан байна. Тухайн өдөр ажилчнаа амралтын өдөр ирээд ажиллахыг тус компанийн зүгээс шаардсан аж. Энэ дагуу 30 настай эрэгтэй О ажлаа хийж байгаад өндрөөс унаж, хүнд гэмтэж өдгөө насан туршдаа хүний асаргаанд байхаар болсон тухай хохирогчийн эгч мэдээлсэн.
Тус ажлаа хийж байгаад өдөр нь маш их цастай халтиргаатай байсан тул ХАБ-ын инженер нь ажиллаж болохгүй гэсэн байдаг. Гэтэл “Хатан хишиг үндэс ХХК”-ийн зүгээс ажиллах ёстой гэсний дагуу ийнхүү ажиллаж байгаад унасан байгаа юм.
Тухайн хэрэг гарсны дараа “Хатан хишиг үндэс ХХК”-ийн захирал Болор-Эрдэнэ нь эмчилгээний бүх зардлыг даана гэж хэлж байсан ч өдгөө хэлсэн үгнээсээ буцаж шүүхдээд аваарай гэж хэлээд сууж байгаа аж.
Ажлаа хийж байгаад өндрөөс унаж хүнд гэмтсэн 30 настай О удахгүй дахин хүнд хагалгаанд орох бөгөөд эмчилгээний зардал хүнд байгаа юм байна.
Эх сурвалж: asu.mn
|









