“Нью яармаг хаусинг прожект“ ХХК нь урьдчилсан нөхцөл нь хангагдаагүй байхад 37 орчим тэрбум төгрөгийн зээлийг МУХБ-аас авчээ

2023 оны 4 сарын 20

Arslan.mn

80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Хөгжлийн Банкны хэргийн шүүх хурал дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдсон яллагдагчдын хэргийн материалыг уншиж, танилцуулж байна.

"Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан Н.Мөнхбатыг:
Яллагдагч Ц.Ууганбаяр нь "Нью яармаг хаусинг прожект" ХХК-ий гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа "Шинэ яармаг" төслийг хэрэгжүүлэхийн тулд МУХБ-аас Төсөл хэрэгжүүлэгчийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой урьдчилсан нөхцлийг бүрдүүлэх, БНХАУ-ын Экспорт-Импортын банкны шаардлагад нийцүүлэх зорилгоор ХХБ-ны тоот дансанд битүүмжтэйгээр байршуулсан 24 сая 850 мянган ам.долларыг арилжааны банкинд барьцаалж, зээл авах ашиг сонирхлын үүднээс МУХБ-ны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатарт хандахад тэд 18,1 тэрбум хүртэлх төгрөгийн зээл өвөх зөвшөөрөл олгожээ. 

Өөрөөр хэлбэл урьдчилсан нөхцөл нь хангагдаагүй байхад 36,783,434,000 тэрбум төгрөгийн зээлийг авснаар МУХБ-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу бусдыг хамтрагчаар оролцоход уриалсан зэрэг зүйл ангиар шалгаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646304
0 эможи

keyboard_arrow_up