НПГ: Т.Бадамжунайг мөнгө угаах, хахууль өгсөн байж болзошгүй хэргээр яллагдагчаар татан шалгаж байгаа

2023 оны 4 сарын 19

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа өнөөдрийн мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

Тэрбээр “Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 10057 хүнийг гэрчээр дуудсан. 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 482 хэрэгт хяналт тавьж ажиллаа. Мөн хэрэг бүртгэлтийн 982, мөрдөн байцаалтын 356 хэрэгт хяналт тавьж ажиллалаа.

-С.Зоригийн амийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бэ?

-ЦЕГ-ын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Энэ хэргийг хүчингүй болгох санал прокурорт таван удаа ирсэн. Прокурор хянаж үзээд цугларсан нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй учир энэ шийдвэр гаргасан. Дээд шатны прокурор заавал шалгах учиртай. Яг одоогоор энэ ажил эхний шийдвэр гарсан.

-С.Батдөлийн хэргийн тухайд?

-7,3 тэрбум төгрөг илэрсэн. Шалгалтын явцад авлага албан тушаалын асуудалд байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул АТГ хамтран шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа.

Т.Бадамжунайгийн хэрэг одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Эрүүгийн тухай хуулийн 22,1, 22,2 мөнгө угаах, хахууль өгөх зэрэг хэргүүдэд яллагдагчаар татаж шалгаж байгаад прокурор хяналтаа тавиад ажиллаж байна." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646278
0 эможи

keyboard_arrow_up