Г.Гэрэлтуяа: Нүүрсний хэрэгт холбогдсон эрх бүхий албан тушаалтнууд 14 орчим тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй

2023 оны 4 сарын 19

Arslan.mn

Прокурорын байгууллагаас энэ оны эхний улиралд хүний эрх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх чиглэлээр хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа "Прокуророос нүүрсний гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд нэр бүхий албан тушаалтнууд нь урьдчилсан байдлаар 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Энэ хүрээнд 84 орон сууц, 48 тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн" хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646276
0 эможи

keyboard_arrow_up