С.Зоригийн амийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон

2023 оны 4 сарын 19

Arslan.mn

Дэд бүтцийн хөгжлийн дэд сайд асан С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг эх сурвалж батлав.

Шүүхээс Б.Содномдаржаад, Т.Чимгээ нарт тус бүр 20 жилийн хорих ялыг 2017 оны наймдугаар сарын 4-нд шүүхээс оноосон. Гэвч тэднийг 2021 оны тавдугаар сарын 14-нд сулласан юм.

Учир нь Дээд шүүхээс шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авч, хэргийг сэргээн шалгуулах шийдвэр гаргаснаар мөрдөх байгууллага дахин шалгаж эхэлсэн байна. Ингээд мөрдөх байгууллагаас уг хэргийг прокурорт шилжүүлж, хэрэгсэхгүй болгожээ. Энэ талаар өнөөдөр прокуророос дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646275
0 эможи

keyboard_arrow_up