Бэлэн гоймон, чипс, зайдас хулгайлсан этгээдэд 1.1 жилийн хорих ял оноожээ

2023 оны 4 сарын 18

Arslan.mn

 Дорноговь аймгийн Замын Үүд сум нутаг дэвсгэрт байрлах хүнсний агуулахад хулгай орсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоёрдугаар сарын 7-нд иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид шалгалтын ажиллагаа явуулж, хүнсний агуулахаас чипс, бэлэн гоймон зэрэг бараа алга болсныг тогтоож, хүний эд хөрөнгөд зөвшөөрөлгүй хүрсэн этгээдийг саатуулжээ.

Тодруулбал, бараа хадгалах зориулалттай амбаар буюу агуулахын цоожийг эвдэж, бэлэн гоймон, чипс, зайдас зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 383,500 төгрөгийг хохирол учруулсан байна. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлсэн байна.

Уг хэргийн шүүх хурал энэ сарын 13-нд болж, хулгай хийсэн этгээдэд 1.1 жилийн хорих ял оноожээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
646249
3 эможи

bazarvaani
2023-04-19 18:24
Tegeed auto mashin guper hulgailsan, toli hulgailsan nuhduudiig tegeed torgood ungurchihdug ? Buleg etgeeduudiig yaasan medegdelgui alga bolgochihdog . Tegtel gar utas hulgailaad surtsan baagiig olood togtoochihdog torgood yavuulchihdag shd
Зочин
2023-04-19 01:55
Базарваань ямар хурдан илрүүлж шийдэж байнаа.
keyboard_arrow_up