“Дуучин Э.Минжинсор цагдаагийн байгууллагад гомдол гаргахгүй гэсэн. Гэхдээ асуудлыг шалгаад эцэслэн шийдвэрлэнэ“

2023 оны 4 сарын 18

Цагдаагийн байгууллагаас дуучин Э.Минжинсорын биед үл таних этгээд халдсан гэх асуудлын талаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр "Тухайн пост, сэтгэгдэлтэй нь холбогдуулан цагдаагийн байгууллагаас дуучин Э.Минжинсороос тайлбар мэдүүлгийг авсан. Түүний зүгээс ямар нэгэн гомдол, мэдээллийг гаргахгүй гэсэн.

Цагдаагийн байгууллага чиг үүргийнхээ хүрээнд энэ асуудлыг шалгаад эцэслэн шийдвэрлэнэ" гэв.

Иргэдийг айдаст автуулах, худал мэдээлэл тараасан бол хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдээлэл үнэн, худлыг тогтооно хэмээн тайлбарлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646247
0 эможи

keyboard_arrow_up