ҮСХ: Нийгмийн даатгалын сангийн орлого 34.8 хувиар нэмэгдлээ

2023 оны 4 сарын 18

Нийгмийн даатгалын сангийн нийт орлого энэ оны эхний улиралд 928.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 239.5 (34.8 хувь) тэрбум, нийт зарлага 897.8 тэрбум төгрөг болж, 128.4 (16.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Харин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого оны эхний улиралд 376.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 92.9 (32.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нийт зарлага 396.2 тэрбум төгрөг болж, 224.6 (36.2 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.

Нийт зардал буурахад Засгийн газрын урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 210.9 (35.6 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646235
0 эможи

keyboard_arrow_up