Канад улсын элчин сайдын яамны Цагдаагийн АТТАЕШ-г хүлээн авч уулзлаа

2023 оны 4 сарын 18

Arslan.mnЦагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч хошууч генерал Ж.Болд Канад Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Кэтрин Ивкоф, Канад Улсаас Монгол улсад хавсран суугаа элчин сайдын яамны цагдаагийн атташе Жордан Форман нарыг энэ оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Arslan.mn

Уулзалтаар хоёр улсын цагдаагийн байгууллагын нөхөрсөг хамтын ажиллагаа, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар ярилцаж, цаашид хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцсон юм.

Arslan.mnArslan.mn

Энэ онд Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646231
0 эможи

keyboard_arrow_up