Бариатай байсан гэрийг хулгайлаад, худалдан борлуулсан ХЭРЭГ гарчээ

2023 оны 4 сарын 17

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад энэ сарын 15-ны өдрийн 16:54 цагт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Таван ханатай монгол гэр алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулахад тус тоотод суух иргэний бариатай байсан таван ханатай гэрийг 28 настай, эрэгтэй “С” гэгч хулгайлж, бусдад худалдан борлуулсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Иргэд орон гэрээ эзгүй орхих бол ойр дотнынхондоо захиж үлдээх зэргээр хулгайлах гэмт хэргээс сэргийлэхийг санууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646200
0 эможи

keyboard_arrow_up