20 настай залуу согтуурсан үедээ хүн хөнөөжээ

2023 оны 4 сарын 17

Arslan.mn

Согтуурсан үедээ бусдын амь насыг хохироосон хэрэг дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гарчээ.

Тодруулбал, тус өдрийн 19.52 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан талаарх дуудлагыг цагдаагийн байгууллага бүртгэжээ.

Мэдээллийн дагуу шалгахад 20 настай эрэгтэй Б гэгч нь 35 настай эрэгтэй Э гэгчийн биед халдаж, амь насыг нь хохироосон байна.

Эл хэргийг согтуурсан үедээ үйлдсэн ажээ.

Хэргийг тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
646194
1 эможи

keyboard_arrow_up