Монголын Архитекторын холбооноос “URBAN HUB“ нээлттэй арга хэмжээг зохион байгууллаа

2023 оны 4 сарын 17

Arslan.mn

Монголын Архитекторын эвлэл (МАЭ) нь Хот төлөвлөлт, зураг төслийн гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих "URBAN HUB" -ийн нээлттэй арга хэмжээг өнгөрсөн баасан гарагт буюу 04 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа. 

Уг арга хэмжээнд МАЭ-ийн ахмад гишүүд, залуучууд, их сургуулийн оюутнууд зэрэг 100 орчим хүн оролцсон юм.  МАЭ-ийн байрыг иж бүрэн засварлаж, тохижуулан, гишүүддээ, тэр дундаа залуучуудын сурах, туршлага судлах, хамтран ажиллах таатай,  ая тухтай орчинг бүрдүүлж өгчээ. 

Arslan.mnЭнэ үеэр МАЭ-ийн Ерөнхийлөгч Н.Нацагдорж хэлэхдээ "Монголын Архитекторын эвлэл нь  67 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 1990 оноос хойш мэргэжлийн хувийн хэвшилд бүтээн байгуулалт шилжсэнээр мэргэжлийн холбоодууд үүссэн. Барилгын салбарын хамгийн олон жилийн настай байгууллага нь Монголын архитеторын эвлэл. Бид ерөнхийлөгчөө их хурлаараа сонгодог. Миний хувьд өнгөрсөн жилийн 11-р сард Ерөнхийлөгчөөр сонгогдож, шинэ удирдах зөвлөлөө бий болгоод таван сар болж байна. Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо "Олон нийтийн байгууллагыг олон нийтэд нь зориулна" гэх зорилгыг л дэвшүүлсэн. Энэ бол компани биш, төрийн байгууллага ч биш. Өмнө нь мэргэжлийн хүмүүс нь залуу, ахмад, сургууль, соёл төгссөнөөрөө хуваагддаг байсан. Тийм учраас залуучууд нь ч ирдэг, ахмадууд нь ч туршлагаа хуваалцаад суудаг нээлттэй, чөлөөт орчин бий болгоё гэж шийдэж хоёр сарын дотор МАЭ-ийн ордонг засаж, тохижууллаа.

Залуу архитекторууд, оюутнууд энд ирээд чөлөөт цагаа өнгөрөөх, туршлагатай архитекторууд, зургийн компаниуд эндээс залуучуудыг өөрсдийнхөө төсөл дээр сонгож ажиллуулах бүрэн боломжтой. 

Үүнээс гадна олон улсын байгууллага, гадны хөрөнгө оруулагч нар ямар газраар зураг, төслөө хийлгэвэл зүгээр вэ, ямар чадвартай компанид хандвал зүгээр вэ гээд асуугаад явдаг. Энэ бүхнийг МАЭ-ээс ирж сонгож авах, хооронд нь холбож өгөх бололцоо нь бий болж байгаа юм. Одоо холбоонд 740 орчим гишүүн байна" гэдгийг онцоллоо. 

Arslan.mnМАЭ нь шинэ удирдлагын багтай болоод олон шинэлэг, нээлттэй, гишүүдээ хамруулсан ажлуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Тухайлбал, ахмад, залуу архитекторуудын хамтын ажиллагааг уялдуулж, хөгжүүлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц зураг төсөл, хот төлөвлөлтөөр хүний нөөц бэлтгэхэд онцгой төвлөрч, мэргэшсэн сургалт, чадавхжуулах сургалт, зөвлөгөөг өгөхөд анхаарч ажиллаж байна. Мөн аливаа хот төлөвлөлт, бүтээн байгуулалтад архитекторуудын хараат бус байдлын төлөө шийдвэр гаргагч нарт дуу хоолойгоо хүргэх, мэргэжлийн байх тал дээр байр сууриа илэрхийлж ажиллана гэдгээ илэрхийлж байв. 

Ташрамд дурдахад МАЭ-ийн ээлжит 16 дугаар их хурал өнгөрсөн оны 11 дүгээр сард болж, Ерөнхий архитектор Н.Нацагдоржийг Ерөнхийлөгчөөрөө сонгосон билээ. 

ВИДЕО: 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646184
5 эможи

Шинээ
2023-04-18 23:21
Сайхан болсон байна. Таньд ажлын амжилт хүсье!
Зочин
2023-04-17 19:34
НАЦАГДОРЖ гуай их мундаг бнаа архитекторууд маш зөв хүнээ сонгожээ
ОЧИРХ
2023-04-17 16:35
Маш тухтай орчин, дулаан өнгөтэй сайхан болжээ
Д.Эрдэнэбаяр Дархан
2023-04-17 13:55
Залуучуудад баярлалаа өөдлөх айл үүднээсээ гэж сайхан тохижуулжээ.
Ганаа
2023-04-17 11:18
Үнэхээр гоё зассан байна лээ, жаахан харанхуй уйтгартай бас хүйтэн байсан. баярлалаа та бүгдэд
keyboard_arrow_up