Цагдаагийн ахмад О.Баттөгс “friendship-2023” нээлттэй тэмцээнд амжилттай оролцон ХОШОЙ АВАРГА боллоо
2023 оны 4 сарын 17
Монголын хамгаалалтын буудлагын холбооноос "Friendship-2023" нээлттэй тэмцээнийг энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулжээ. Энэхүү тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын мэргэн буудагч, цагдаагийн ахмад О.Баттөгс амжилттай оролцож, PPS ангилалд “Тэргүүн байр” эзэлж, алтан медаль хүртэн хошой аварга боллоо.
Уг тэмцээн нь хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулдсан бөгөөд энэ удаад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 60 орчим тамирчид оролцсон юм.
Тэмцээндээ амжилттай оролцсон цагдаагийн ахмад О.Баттөгс танд баяр хүргэж, цаашдын ажил, спортод өндөр амжилт хүсье!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









646183
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс