НЦУГ: Охидод хүчирхийллийг цагдаад мэдээлэх арга замыг зааж өглөө
2023 оны 4 сарын 17
Өсвөр насны охидод чиглэсэн “ЧИ ГАНЦААРАА БИШ” нөлөөллийн аян ерөнхий боловсролын сургуулиудад үргэлжилж байна.
Нийслэлийн цагдаагийн ерөнхий газраас аяны хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 13, 40, 57 дугаар сургуулийн дунд, ахлах ангийн охидод бэлгийн хүчирхийллийн ойлголт, нуугдмал хүчирхийллийг цагдаагийн байгууллага болон бусад газарт мэдээлэх арга зам, учирч байсан кейсийг хэрхэн даван туулах зэрэг шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг хүргэх, энэ талаарх санал хүсэлтийг хүлээн авах ажлыг зохион байгууллаа.
Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь" төслийн хүрээнд өсвөр насны охидод чиглэсэн тус аян үе шаттай үргэлжилнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
646180
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс