“Хүнсний болон хүнсний сав баглаа боодол“-ын үйлдвэрлэлийг дэмжих зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Хүнс Хөдөө Аж ахуйн яам, Хүнсний хувьсгал Үндэсний хөдөлгөөн хамтран "Хүнсний болон хүнсний зориулалтын сав баглаа, боодлын үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл"-ийн талаар мэдээлэл өгөх уулзалт өнөөдөр боллоо.
Уулзалтад ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, ЖДҮГ-ын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа болон жижиг дунд үйлдвэрлэлийн төлөөлөгч нар оролцлоо.
Энэ үеэр ХХХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн хэлсэн үгэндээ "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” хөдөлгөөний үр дүнд УИХ-ын “Хүнсний хангамж-Аюулгүй байдал”- авах зарим арга хэмжээний тухай 36-р тогтоол гарсан. Үүгээр хүнсний болон хүнсний сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507 тэрбум төсөвлөгдсөн хөнгөлттэй зээл гарсан. Энэ арга хэмжээг яаж хэрэгжүүлэх, цаашид үйлдвэрлэгч нарт мэдээ мэдээлэл өгөх үүднээс ХХААХҮЯ, ЖДҮГ, зээлийн батлан даалтын сан хамтраад өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байгаа бөгөөд Зээлийн гэрээ болон зээлэнд хэрхэн хамрагдах талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч байна. Хүнсний болон хүнсний сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд зээлийг олгоход 10 арилжааны банкаар зээл олгох нь шийдвэрлэгдсэн.
Жижиг дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын газрын дарга А.Гэрэлзаяа:
ХАА, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд олгох хөнгөлөлттэй зээлийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд яман санхүүгийн боломж байгаа юм бэ гэдэг талаар мэдээлэл өгч байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгодог үндсэн зээлээс гадна энэ салбарт олгож байгаа олон улсын төсөл хөтөлбөрүүдийн мэдээллийг мөн өгч байна. Үүнээс гадна ЖДҮ эрхлэгчид татвараас олгодог хэд хэдэн боломжийг ашиглах хэрэгтэй. Манай сан энэ онд 02 дугаар сарын 08-аас 03 дугаар сарын 10-ны өдрүүдэд хөнгөлөлттэй зээлийн материалаа авч, эхний шатны шалгаруулалт дууссан. Одоо урьдчилсан шатны шалгаруулалт эхлээд явж байна. Нийт 6550 төслийн 91 гаруй тэрбум төгрөгийн хүсэлт хүлээн авсан. Одоогийн байдлаар урьдчилсан шатны шалгаруулалтад 300 гаруй төсөл шалгараад явж байна. Мөн Жайка-гийн хоёр үе шаттай ЖДҮ-ийг дэмжих, байгаль орчныг хамгаалах гэсэн төслүүд хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд ЖДҮ эрхлэгчдийг олон улсын нэн хөнгөлөлттэй зээлээр дэмжихээр ажиллаж байна. Энэ зээл нь жилийн 6 хувийн хүүтэй, үндсэн зээлийн хүүнээс хоёр хувь чөлөөлөх төсөл байгаа.
Монголын хүнсчидийн холбооны дэд ерөнхийлөгч М.Болормаа:
Засгийн газрын 36-р тогтоол хүнсний хувьсгал хүнсний аюулгүй байдал хангамжийн талаар аж ахуй нэгжүүд ямар байдалтай зээлд хамрагдах вэ гэсэн хэлэлцүүлэг явагдаж байна. Энэ хэлэлцүүлэг ерөнхийдөө хөрсөн дээр бууж бодит болох чиг рүүгээ орлоо гэж харж байна. Дөрөвдүгээр сарын 1-ээс аж ахуйн нэгжүүд хүсэлтээ өгөөд арилжааны банкуудад хүргэсэн байгаа. Монголбанк, Банкнуудын холбоо, 10 арилжааны банкуудаар дэмжигдээд бүгд гарын үсэг зурагдаад очсон. ААН-үүд ямар нөхцлөөр яаж авах уу гэдэг процесс руугаа орж байна. Эхний очсон аж ахуйн нэгжүүд 10 арилжааны банкны нэгийг сонгоод сонгосон банкин дээрээ дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээлийг авах банкны шалгуур бүх бичиг баримтаа бүрдүүлээд өгөхөд бэлэн болоод явж байна. Батлан даалтын сангаар дамжуулаад 60 хүртэл хувийг тухайн аж ахуйн нэгжүүд барьцаа хөрөнгөгүй тохиолдолд батлан даалтын сан хамрагдах боломжтой болсон. Энэ нь 36-р тогтоолын дагуу батлан даалтын сангийн мөнгө 3 тэрбум хүртэл нэмэгдэж засгийн газраас яамнаас гарсан нөхцлийн дагуу засгийн газар зөрүү 13 хувийг төлөөд батлан даалтын сангаас авах боломж нь бас бүрдэж байгаа нь таатай байна.
Жүр үр ХХК-ийн дэд захирал н.Мөнхзул:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх нь” үндэсний хөдөлгөөн өрнөж байна. Энэ хөдөлгөөний хүрээнд олон арга хэмжээг цогцоор нь зохион байгуулж, эхнээсээ ажил хэрэг болоод явж байна. Хүнсний боловсруулах үйлдвэрийн асуудлыг өндөр түвшинд авч үзэж байгаа нь анх удаа. Манай салбарын хувьд ХАА, газар тариалан, ХАА-н гаралтай түүхий эд дээр түшиглэсэн хүнсний боловсруулах үйлдвэрүүд дээр олон жилийн дэмжлэг, бодлогууд явж ирсэн.
Манай “Жүр үр”-ийн үйлдвэр нь гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хамрагддаг. Гэтэл 25 жилийн хугацаанд энэ чиглэлрүү чиглэсэн төсөл, хөтөлбөр ховор байсан. Энэ удаагийн үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулж байгаад хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн хувьд баяртай байгаа. Үр дүн гаргахын төлөө бид хичээж ажиллаж, төсөл хөтөлбөрөө бэлтгээд байна. Өнөөдрийн уулзалтаар хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас хүүгийн зээл олгох, зээлийн талаарх мэдээллийг илүү өргөн хүрээлэлд өгч байна. Салбар салбараар нь эргэлтийн хөрөнгө оруулалтын зээлүүдэд Засгийн газраас хүүд нь дэмжлэг үзүүлэх болсон нь сайн хэрэг. Манай яам тэргүүлэх чиглэлээ ХАА-руу чиглүүлдэг. Хүнсний боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй 1500 гаруй ААН байдаг бөгөөд үүний 900 гаруй нь НӨАТ төлдөг. Тиймээс боловсруулах үйлдвэрүүдэд анхаарал хандуулах хэрэгтэй. Одоо танилцуулж байгаа зээлийн хөтөлбөр, чиглэлүүдийг харвал ХАА-н салбарлуу чиглэж байгаа нь харагдаж байна. Мах, сүүний үйлдвэрлэл байгаа хэдий ч гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлрүү чиглэсэн бодлого нь бага байна.









