Гурван настай хүүг зодож, хүнд гэмтээсэн Э-гийн шүүх хурал болж байна

2023 оны 4 сарын 14

Гурван настай хүү төрсөн эхийнхээ хамтран амьдрагчид зодуулсан хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 6-ны өдөр гарсан. Хүүг ухаангүй байхад нь ГССҮТ-д хүргэж өгөн, зугтаасныг Цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагаа явуулан цагдан хорьсон.

Тухайн Э гэгч нь өмнө нь мөнгө зээлээд хүүнд нь орон сууцанд суулгана хэмээн нийт 111 иргэнийг залилж, 1.6 тэрбум төгрөгийг залилсан байдаг. Яг одоо түүний 111 иргэнийг 1,6 тэрбум төгрөгөөр хохироон залилсан хэргийн шүүх хурал БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

М.Энхбилэг нь тус хэргийг н.Ууганбаатар, н.Жанцандорж нарын хамт үйлдсэн бөгөөд М.Энхбилэг хоёр өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралд оролцож байгаа аж.

Гурван настай хүүгийн хувьд Турк улсад үргэлжлүүлэн эмчлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
646160
4 эможи

аав нэгэн
2023-04-16 15:02
Адгуусыг насаар нь хатааж,нэрээ марттал нь түгж
keyboard_arrow_up