Нэг сартай хүүхдээ хөхөөрөө дарж, амийг нь хөнөөсөн харамсалтай ХЭРЭГ ГАРЧЭЭ

2023 оны 4 сарын 14

Arslan.mn

 Нэг сартай нярай хүүхдээ хөхөөрөө дарж, санамсар болгоомжгүйгээр амийг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-нд цагдаагийн байгууллагад “Нэг сартай нярай эхийнхээ хөхөнд дарагдаж, амьсгал хураасан байна” гэх дуудлагыг эмнэлгийн байгууллагаас өгчээ. Хэргийн газарт хийсэн үзлэг шинжилгээ, шүүх шинжээчийн дүгнэлтээр талийгаач нярайн ам, хамрыг ээж нь унтаж байхдаа хөхөөрөө дарж болгоомжгүйгээр амийг  нь хохироосон гэсэн дүгнэлт гарсан байна.

        Талийгаач хүүгийн аав мэдүүлэхдээ “Тэр өдөр ариун цэврийн өрөөнд байхад миний том хүү уйлж гарч ирээд “Ээж таныг дуудаж байна” гэсэн. Гэртээ ороход эхнэр маань бага хүүгээ тэвэрчихсэн “Хүү маань хөдлөхгүй бие нь хүйтэн байна” гэсэн. Тэгээд эмнэлэг дуудаад үзүүлэхэд нас барчихсан байсан” гэжээ.

        Харин шүүгдэгч буюу талийгаач хүүгийн ээж “Арванхоёрдугаар сарын 18-ны 07:00 цагийн үед сэрэхэд миний хүү Г  буланд унтаж байсан. Тэгээд хүүгээ үнсэхэд хүйтэн байхаар нь гайхаад гар хөлнөөс нь барихад хариу үзүүлэхгүй сулбагар, бие нь хөрсөн хүйтэн байсан. Хөнжлөө сөхөөд харахад хөдлөхгүй, тэврэхэд амьсгалахгүй байхаар нь би сандраад ухаан балартсан. Нөхөр хүүг тэврээд би шууд 103 руу түргэн тусламж дуудахад эмч удалгүй ирж үзлэг хийгээд нас барсан байна гэж хэлсэн” гэсэн байна.

         Шүүхээс “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Шүүгдэгч А ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсөн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
646152
1 эможи

Зочин
2023-04-16 01:24
Эвийдээ ээж хүн хэзээ ч хүүхдээ алахгүй харин нялх биетэй ээж ядраад ийм юм болжээ түүнийг бүү зэмлээрэй түүний буруу биш өршөөгөөрэй хөөрхийг хуулийнхан ч бас өрөвдөх байхаа хөөрхий ээжийг
Зочин
2023-04-16 01:24
Эвийдээ ээж хүн хэзээ ч хүүхдээ алахгүй харин нялх биетэй ээж ядраад ийм юм болжээ түүнийг бүү зэмлээрэй түүний буруу биш өршөөгөөрэй хөөрхийг хуулийнхан ч бас өрөвдөх байхаа хөөрхий ээжийг
Иргэн
2023-04-16 01:19
Нойрмоглохоосоо өмнө хүүхдээ холдуулж байх хэрэгтэй ээж нараа!
з
2023-04-14 15:25
Маш харамсалтай хэрэг. Орчин үед төрөх өмнө төрсний дараах боловсрол хүүхдээ харах асрах эхийн сэтгэл санаа гэх мэт зүйлүүдийг зааж хэлж сургах маш их хэрэгтэй бна. Амьдралын орчин байгаа булаасан болоод маш их стресс тэр бгаа
keyboard_arrow_up