Прокурор, шүүх шинжилгээний байгууллагын шинжээч нарт зориулсан сургалт, хэлэлцүүлэг боллоо

2023 оны 4 сарын 13

Arslan.mnШүүх шинжилгээний ерөнхий газраас Ерөнхий Прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран өнөөдөр буюу 04 дүгээр сарын 13-ны өдөр “Прокурор, шүүх шинжилгээний  байгууллагын шинжээч нарт зориулсан сургалт, хэлэлцүүлэг”-ийг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг хууль, эрх зүйн талаас зөв оновчтой тайлбарлах, шинжээчийн шүүх хуралдаанд оролцох эрх, үүрэг, харилцаа, хандлага, шинжилгээний үр дүнг нотлох баримтын хэмжээнд үнэлүүлэх ур чадварыг дээшлүүлэх зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулсан.

Тус хэлэлцүүлэгт тээвэр болон аймаг, нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан орлогч, хяналтын прокурорууд, шүүх шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтнүүд болон Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлахуйн институтийн багш, судлаач зэрэг нийт 486 алба хаагч танхим болон цахим хэлбэрээр хамрагдсан бөгөөд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах түүнд чиглэсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал солилцсон үр дүнтэй сургалт, хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646134
1 эможи

Зочин
2023-04-15 15:21
Ха ха үр дүн гардаг болов уу
keyboard_arrow_up