Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах бүрэлдэхүүн Турк улсын ард түмэнд мөнгөн хандив өргөлөө

2023 оны 4 сарын 13

Arslan.mn

Бүгд найрамдах Турк улсад нүүрлэсэн байгалийн гамшгийн улмаас олон хүн амь насаа алдаж, барилга байгууламж нурж сүйдэн их хэмжээний хохирол амсаад байгаа билээ.

Үүсээд буй нөхцөл байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах бүрэлдэхүүн сайн дурын үндсэн дээр мөнгөн хандив цуглуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүдийн төлөөлөл 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешед хүлээлгэн өглөө.

Arslan.mn

Турк улсад тулгараад байгаа хүнд, хэцүү цаг үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах бүрэлдэхүүний үзүүлж буй дэмжлэг, туслалцаанд Туркийн ард түмний өмнөөс талархаж байгаагаа Элчин сайд Зафер Атеш илэрхийллээ.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
646129
1 эможи

keyboard_arrow_up