ТЦА: 2022 онд мотоциклын ослын 480 хэрэг бүртгэгдэж, 120 хүн АМИА АЛДЖЭЭ
Монгол Улсын бүртгэлийн санд 2022 оны байдлаар 54819 мотоцикл бүртгэлтэй байна. Бүртгэлтэй мотоцклын 10384 буюу 18,9% нь Улаанбаатар хотод, 44435 буюу 81,1% нь орон нутагт ашиглагддаг. Мотоциклын хэрэглээгээр Өвөрхангай, Увс, Төв, Баян-Өлгий, Сүхбаатар аймгаас өндөр байна.
Улсын хэмжээнд 2022 онд мотоциклоор үйлдэгдсэн зам тээврийн осол 480 бүртгэгдэж 120 хүний амь нас хохирч, 242 хүн гэмтсэн. Уг ослын 350 /72,9%/ орон нутагт, 130 /27,1%/ Улаанбаатарт бүртгэгдсэн. Ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийг хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр авч үзэхэд жолооч 107 /89,2%/, зорчигч 12 /10%/, мотоцикл түрж явсан 1 хүн амь насаа алдсан байна.
Мотоциклоор үйлдэгдсэн 480 зам тээврийн ослын 182 /37,9%/ нь анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсон, 91 /19%/ нь жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, 77 /16%/ нь аюул саад тулгарах үед зогсох арга хэмжээ авч чадаагүй жолоочийн буруутай үйлдэл эзэлсэн.
Энэ оны эхний 3 сарын байдлаар мотоциклтой холбооотой зам тээврийн осол улсын хэмжээнд 28 бүртгэгдсэний 24 буюу 85.7% орон нутагт гарсан байна.
Сүүлийн 10 жилд мотоцикл холбогдсон зам тээврийн осол
№ |
Он |
Мото холбогдсон осол |
Мото холбогдсон ослын улмаас нас барсан хүн |
Мото холбогдсон ослын улмаас гэмтсэн хүн |
|||||||
хот |
орон нутаг |
улс |
хот |
орон нутаг |
улс |
хот |
орон нутаг |
улс |
|
||
|
2012 |
135 |
487 |
622 |
2 |
115 |
117 |
9 |
178 |
187 |
|
|
2013 |
119 |
405 |
524 |
2 |
107 |
109 |
14 |
177 |
191 |
|
|
2014 |
96 |
548 |
644 |
6 |
137 |
143 |
14 |
238 |
252 |
|
|
2015 |
82 |
380 |
462 |
5 |
76 |
81 |
15 |
121 |
136 |
|
|
2016 |
80 |
369 |
449 |
6 |
52 |
58 |
13 |
149 |
162 |
|
|
2017 |
83 |
307 |
390 |
4 |
50 |
54 |
21 |
235 |
256 |
|
|
2018 |
83 |
469 |
552 |
4 |
112 |
116 |
55 |
210 |
265 |
|
|
2019 |
86 |
403 |
489 |
3 |
119 |
122 |
66 |
207 |
273 |
|
|
2020 |
92 |
387 |
479 |
4 |
70 |
74 |
66 |
229 |
295 |
|
|
2021 |
135 |
327 |
462 |
6 |
87 |
93 |
76 |
170 |
246 |
|
|
2022 |
130 |
350 |
480 |
2 |
118 |
120 |
73 |
169 |
242 |
|
Нийт |
1121 |
4432 |
5553 |
44 |
1043 |
1087 |
422 |
2083 |
2505 |
|
№ |
Он |
Мотоциклын тоо |
Хамгаалах малгай хэрэглээгүй зөрчил илрүүлэлт |
||||
хот |
орон нутаг |
улс |
хот |
орон нутаг |
улс |
||
|
2012 |
3720 |
20619 |
24339 |
Захиргааны хариуцлагын тухай хууль |
||
|
2013 |
4776 |
20795 |
25571 |
|||
|
2014 |
5411 |
28966 |
34377 |
|||
|
2015 |
5971 |
32501 |
38472 |
|
130 |
130 |
|
2016 |
6349 |
36403 |
42752 |
62 |
417 |
479 |
|
2017 |
6935 |
41257 |
48192 |
640 |
1298 |
1938 |
|
2018 |
7594 |
48332 |
55926 |
225 |
2339 |
2564 |
|
2019 |
5729 |
41222 |
46951 |
289 |
3827 |
4116 |
|
2020 |
9834 |
57962 |
67796 |
273 |
3375 |
3648 |
|
2021 |
10949 |
60728 |
71677 |
236 |
3250 |
3486 |
|
2022 |
10384 |
44434 |
54819 |
555 |
5183 |
5738 |
Нийт |
77652 |
433219 |
510872 |
2280 |
19819 |
22099 |
Орон нутагт жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодсон 33 ослын улмаас 28 жолооч амь насаа алдсан бол насанд хүрээгүй хүүхэд мотоцикл жолоодож явсанаас 4 хүүхдийн амь хохирч, 27 хүүхэд гэмтсэн.
Хамгаалах малгай
Мотоцикл, мопедын жолооч, зорчигчийн хамгаалах малгай нь MNS 6629 “Автотээврийн хэрэгсэл. Мотоцикл, мопедын жолооч болон зорчигчийн хамгаалах малгай, шилэн нүүрэвч” стандартын шаардлагыг хангасан байна.
Мотоцикл унах үедээ хамгаалах малгай өмсөх нь ослын үед толгойд учирч болох гэмтлийг 70% хүртэл багасгадаг. Хамгаалах малгай хэрэглээгүй нийт 5738 зөрчлийг 2022 онд илрүүлсэн.