СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр шөнө гарцгүй газраар гарч байсан иргэнийг машинаар мөргөж амь насыг нь хохироожээ
2023 оны 4 сарын 13
Цагдаагийн байгууллагаас ослын талаар тодруулахад, "ХУД-ийн 15-р хороо Энхтайваны гүүр даваад машинтай эрэгтэй хүн мөргөчихлөө, хөдлөхгүй байна гэх дуудлага мэдээлэл 01:54 цагт хүлээн авсан. Шалгахад ХУД-1 Чингисийн өргөн чөлөө, Х апартмент хотхоны баруун замд хувийн эзэмшлийн T.Prius автомашины жолооч Г, явган зорчигч П-г мөргөснөөр амь нас нь хохирсон.
Хохирогч болох явган зорчигч нь явган хүний гарцгүй хэсгээр баруунаас зүүн чиглэлд зам хөндлөн гарч байсан. Жолооч Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ. Жолооч ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй зорчиж байсан гэх хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?






2



646106
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс