Оюутнууд нийтийн тээврийн автобусанд 250, троллейбусанд 100 төгрөг төлж зорчдог болно

2023 оны 4 сарын 13

Их, дээд сургуулийн оюутнуудын нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картын журмыг өөрчлөх талаар НИТХ-ын зөвлөл хэлэлцжээ.

Сард 22 удаа зорчих ваучер эрх бүхий цахим карт өнөөгийн нөхцөлд оюутнуудын хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаагаас шалтгаалан өөрчлөлт оруулахаар болсон байна. 

Тодруулбал, Боловсролын тухай хуулийн 43.2 дахь хэсэгт нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, НИТХ-аас тогтоосон журмын дагуу олгоно гэж заасан байдаг.

Энэ зохицуулалтаар 22 удаа үнэгүй зорчино гэсэн журмыг өөрчилж, оюутнууд ямар ч хязгаарлалтгүйгээр 50%-ийн хөнгөлөлттэй үнээр буюу автобусанд 250, троллейбусанд 100 төгрөгөөр зорчдог болох өөрчлөлтийг хороодын хурлаар хэлэлцэхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
646105
1 эможи

keyboard_arrow_up