Дулааны шугамын худгаас эрэгтэй хүний ЦОГЦОС ОЛДЖЭЭ
2023 оны 4 сарын 12

Цагдаагийн байгууллагаас Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо дулааны шугамын худагт цогцос байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 14:27 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж /нэр, хаяг тодорхойгүй/ 50 орчим настай эрэгтэй хүний удаж муудсан цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
646094
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
